Ахмадуудаа өөрсдийн гараар бэлдсэн зоогоор дайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 11:55:17

 

Төв аймгийн Зуунмод сумын өндөр настнууд олон улсын ахмадын баяраар орон нутгийн удирдлагын хийсэн гарын хоолоор дайлуулав.

Дүнжингарав цогцолборт болсон энэ үйл ажиллагаанд 300 гаруй өндөр настан оролцож, аймгийн Засаг дарга Д.Баярбат, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Мэндсайхан, Д.Бэрцэцэг, орлогч дарга З.Эрдэнэбаатар, тамгын газрын дарга М.Ганбат нарын бэлдсэн идээ шүүснээс зооглож, “Он жилийн хэлхээ” ТББ-ын тэргүүн С.Дарьсүрэний дэглэсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.

Энэ үеэр 2-р багийн иргэн Ц.Доржпалам онц тэвэрчин, Н.Часмаа тэргүүний ажилтан, Б.Давааням худалдааны тэргүүн, Г.Шатар, Д.Оюунсүрэн, Ж.Лхам, А.Ядамсүрэн, Н.Саранцэцэг нар  үйлдвэрлэл, хоршооны тэргүүн цол тэмдэгээр шагнуулав.  Зоог барингаа халуун дулаан яриа өрнүүлж, харилцан туршлага хуваалцах зорилготой уг үйл ажиллагаа өнгөрсөн  жилээс эхэлсэн ба цаашид уламжлал болох аж.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд