205 малчин өрхөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-02-25 17:49:15

Дорнод /МОНЦАМЭ/. Хэрлэн сумын 205 малчин өрхөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүллээ. Дорнод аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ОНХС-гийн санхүүжилтээр Түгээмэл тархацтай ашигт малтмал, уул уурхайн нөлөөлөлд өртөж буй Чойбалсан хот орчмын малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, ХХААГ-ын дарга Ж.Алимаа нар нэгдүгээр багийн 37, хоёрдугаар багийн 13, гуравдугаар багийн 48, тавдугаар багийн 59, наймдугаар багийн 33, 10-р багийн 15 малчин өрхөд тус бүр 35 боодол өвс олгосон юм.

Уулзалтын үеэр малчдын санал бодлыг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудалд хариулт өгч, зарим асуудлыг үе шаттай шийдвэрлэхээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ