18 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-01 15:53:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 28 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 75 гомдол, мэдээллийг шалгажээ.


Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 71 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.


Түүнчлэн эрүүгийн 580 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 564 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт зарим эрүүгийн хэрэгт хийгдэж буй мөрдөн шалгах ажиллагааны явцад Улаанбаатар хотод 15, орон нутагт 3 объектод прокурорын зөвшөөрлөөр нэгжлэгийг хийсэн байна.

Холбоотой мэдээ