Төрөлт өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-25 10:59:05

Дорнод аймагт төрөлт өсчжээ. 2016 оны эхний 06 сарын байдлаар 1040 эх амаржсан ба нийт төрсөн хүүхдийн 1043 /100.3%/ нь амьд төрөлт байгаа ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 85 төрөлтөөр нэмэгджээ.

Харин хүн амын нас баралт 269 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн амд 3.5 ногдож, нийт нас баралтын 60.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. нас баралтын шалтгаанд хавдар 29.0 хувь, осол гэмтэл 15.6 хувь нийт нас баралтын 21.9 хувь нь эмнэлэгт нас барсан байна.

Хүн амын цэвэр өсөлт 10.22 байгаа нь өнгөрсөн  мөн үеийнхээс 0.3 хувиар нэмэгдсэн ба Нялхасын эндэгдэл 15 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөнд 17.6 болж өнгөрсөн оны мөн үеэс 11 тохиолдлоор буюу 2 дахин өссөн байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ