Барилгын салбарынхантай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-02 19:44:38

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ч.Чимэд энэ сарын 1-ний өдөр барилгын салбарынхантай уулзлаа. Тус уузалтаар аймгийн Засаг дарга энэ оны хөгжлийн бодлого төлөвлөлт, барилга хот байгуулалтын чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

Мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2021-2022 онд мөрдөж ажилласан хууль тогтоомжийн хэрэгжилт, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, барилга байгууламжийн шинэчлэгдсэн норм, дүрмүүд, болон төлөвлөлтийн ангилалд хамаарах зориулалт, хүчин чадлыг тогтоох аргачлал, магадлал хийх, ажлын тоо хэмжээ гаргах талаар мэдээлэл өглөө. Тус уулзалтад барилгын салбарын 19 аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож,  санал бодлоо солилцсон юм.

Энэ сарын 21-нд Увс аймагт барилга угсралт, зураг төсөл, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон хамтран ажиллагч байгууллагуудыг оролцуулсан барилгын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулахаар боллоо.

Холбоотой мэдээ