"Мэргэжилтэн зөвлөж байна" онлайн үйл ажиллагаанд төгсөх ангийн сурагчид хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-04 10:37:49

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Боловсрол шинжлэх ухааны газраас "Мэргэжилтэн зөвлөж байна" онлайн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-нд зохион байгууллаа.  

Онлайн үйл ажиллагаанд тус аймгийн ЕБС-ийн төгсөх ангийн 534 сурагч, анги удирдсан 74 багш хамрагджээ. БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар, БШУГ-ын ахлах мэргэжилтэн Д.Энхцэцэг БШУГ-ын мэргэжилтэн Г.Мөнхжаргал, Монголын их, дээд сургуулиудын консорциумын нарийн бичгийн дарга Д.Батдорж, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ахлах багш, доктор Ж.Очир, Есөнбулаг сумын дөрөвдүгээр сургуулийн сэтгэлзүйч Ц.Байгальмаа нар оролцогчдод мэлээлэл зөвлөмж хүргэжээ. Тэд багш, сурагчдад мэргэжил сонголтод анхаарах асуудлууд, “ЭЕШ-2022” зохион байгуулалт, анхаарах асуудал, төрөөс оюутанд олгодог тэтгэлэг, хөнгөлөлт, зээл, их дээд сургуульд элсэн суралцахад анхаарах зүйл, “ЭЕШ өгөхөд айдсаа хэрхэн даван туулах вэ” сэтгэл зүйн зөвлөгөө, “Хүүхдээ сонсъё” нээлттэй ярилцлагыг өрнүүлсэн юм.


Холбоотой мэдээ