Америкчуудын 90 гаруй хувь нь амны хаалт зүүх шаардлагагүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-03-04 16:21:41

ВАШИНГТОН. /New york times/. АНУ-ын нийт хүн амын 93 орчим хувь нь коронавирусний дэгдэлтийн бага болон дунд түвшний бүс нутгуудад амьдарч байна гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх /CDC/ төвийн судалгаанд дурджээ.


Энэхүү статистикаас харахад CDC-гийн амны хаалт зүүх удирдамжид АНУ-ын иргэдийн 90 гаруй хувь нь хамаарахгүй байгаагаас гадна өөр хоорондын зай барих, нэг дор олон хүн цуглах зэрэг удирдамжуудыг дагах шаардлагагүй болж байгаа юм.


CDC-гээс гаргасан шинэ удирдамжаар амны хаалт зүүх шаардлагыг эср зөөлрүүлж, дэгдэлт намдсан тохиолдолд дүрмийг цуцлахыг орон нутгийн засаг захиргаадад зөвлөжээ.


Шинэ удирдамжинд зааснаар нийгэмд шинээр батлагдаж буй тохиолдлын тоогоор бус харин өмнөх долоо хоногт коронавирусний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн тоо, эмнэлэгүүдийн орны дүүргэлтийн хувиар тооцож, амны хаалт зүүх удирдамжийг тогтоохоор болсон байна. 

Холбоотой мэдээ