Нисэхийн тойрог орчимд гарсан гал түймрийг унтраажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2022-03-06 15:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21-р хороон дахь Спорт цогцолборын хашаанд барилга шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 14.07 цагт иржээ.


Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 30 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 15.50 цагт галыг бүрэн унтраасан байна. 


Мөн утаажсан бүсээс барилгын ажил эрхэлж байсан 12 иргэнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалжээ. 


Холбоотой мэдээ