Цэргийн албанд татагдсан алба хаагчдаа эцэг эхчүүд эргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-08 11:50:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан цэргийн алба хаагчдаа эцэг эхчүүд эргэлээ.


Тодруулбал, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб хамтран 2022 оны 3 дугаар сарын 3-4-ний өдөр Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256 дугаар анги, Баянхонгор аймгийн 339 дүгээр ангиудад, 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Ховд аймгийн Хилийн цэргийн 0130 дугаар ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдаа эргэх ажлыг зохион байгуулж, тус үйл ажиллагаанд 150 гаруй эцэг эх оролцсон байна. Батлан хамгаалахын сайд аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, хугацаат цэргийн алба хааж буй дайчдын цэргийн албаны үйл ажиллагаатай танилцах, тэдний ар гэрт хүүхдүүдийнх нь алба хааж буй анги салбарын орчин нөхцөл, өдөр тутмын үйл ажиллагаа, сургалт бэлтгэлийг танилцуулах зорилгоор энэхүү ажлыг зохион байгуулсан тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ