МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны тов тодроогүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-07-26 10:34:22

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд МАН олонхи болсон. Олонх болсоны хувьд тус нам Засгийн газраа бүрдүүлж буй. Одоогоор Засгийн газрын 11 гишүүд тамгаа хүлээн авч ажилдаа ороод байна.

Үлдсэн 4 гишүүний нэрийг хараахан тодроогүй байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудал хэлэлцэгдэх ёстой. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг рүү асуудал орж ирэх юм.

Өчигдрийн хувьд МАН-ын УЗ хуралдана гэсэн хүлээлт байсан ч хуралдалгүй өнжсөн юм.

Б.Туул

Холбоотой мэдээ