Хугацаат цэргийн алба хааж буй дайчдын цэргийн албаны үйл ажиллагаатай танилцжээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-03-10 10:36:40

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгаас томилогдсон ажлын баг хугацаат цэргийн алба хааж буй Хонгор нутгийн цэрэг дайчдаа эргэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан Батлан хамгаалахын сайдтай 2022 онд хамтран ажиллахаар байгуулсан  гэрээний хүрээнд иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор хугацаат цэргийн алба хааж буй дайчдын цэргийн албаны үйл ажиллагаатай танилцсан байна.

Аймгийн Засаг даргын орлогч Б.Батсууриар ахлуулсан, Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр болон бусад алба хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын баг хоёрдугаар сарын 23-наас энэ сарын 7 хүртэлх хугацаанд Улаанбаатар хот дахь 032, 326 дугаар анги болон Өвөрхангай аймаг дахь 256 дугаар анги, Өмнөговь аймаг хилийн 0166 дугаар анги, Баянхонгор аймаг дахь 339 дүгээр ангид албаа хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдаа эргэжээ. 

Хонгор нутгийн дайчин хөвгүүд цог золбоотой, эх орны хил тайван байна.