Зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүллээ

ОРОН НУТАГТ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-10 11:43:30

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-ны өдөр зохион байгуулсан "Эмэгтэйчүүд ба хөгжил" мянган эмэгтэйн чуулга уулзалтын үеэр аймгийн Төв номын сангаас зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүллээ. Энэ үеэр шинэ номын үзэсгэлэн гаргаж, хуучин номын худалдаа явуулснаас гадна уншигчийн үнэмлэх нээх, ном олгох үйлчилгээг мөн үзүүлсэн юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 12-р сарын 30-ны өдрийн тогтоолын дагуу аймгийн Төв номын сангаас акталсан 17 мянга гаруй хуучин ном хэвлэлийг үнэ тогтоон худалдаж эхлээд байна. Иймд иргэд та бүхэн аймгийн Төв номын санд ирж сонирхсон номоо худалдан аваарай. "Эмэгтэйчүүд ба хөгжил" мянган эмэгтэйн чуулга уулзалтын үеэр манайх Бөхийн өргөөнд зөөврийн номын сангийн үйлчилгээг үзүүлсэн нь үр дүнтэй ажил болсон.

Түүнчлэн номын санд ирж ном унших завгүй уншигчдадаа зориулан "Хүргэлтийн ном" үйлчилгээг нэвтрүүлээд байна. Улаангомчууд та бүхэн гэр бүл, хамт олон, охид, хөвгүүд, найзуудын гэх мэт багцаас сонгон хүссэн газраа дуртай номоо хүргүүлээрэй. Хүргэлтийн үйлчилгээний төлбөр 10 мянган төгрөг байна” хэмээн Увс аймгийн Төв номын сангийн захирал Б.Батхүү хэллээ.

Холбоотой мэдээ