БОЭТ-д нэмэлтээр 50 ор дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан БОЭТ-д нэмэлтээр 50 ор дэлгэлээ.
Аймгийн хэмжээнд энэ сарын эхний арав хоногийн байдлаар томуу, томуу төст өвчлөл гурав дахин нэмэгдэж, БОЭТ-ийн хүүхдийн тасагт эмчлүүлж буй нийт хүүхдийн 73 хувийг эзэлж байгаа юм. Эдгээрийн 50 гаруй хувь нь түргэн хугацаанд хатгалгаагаар хүндэрч байгаа бөгөөд 2-4 насны хүүхдүүд зонхилж байна гэж Хүүхдийн тасгаас мэдээлэв. Өвчилсөн хүүхдүүдийн 75-80 хувь нь томуугийн дархлаажуулалтад хамрагдаагүй байгаа аж.
БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 35 ортой ч нэмэлтээр 70 гаруй ор дэлгэн өнөөдрийн байдлаар 113 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол дахин нэмж 50 ор ийнхүү дэлгэж байгаа юм.