Ирэх зун 400 хүүхдийг сувилалд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-03-15 15:42:24

Дорнод /МОНЦАМЭ/. Ирэх зун нэгээс гурав хүртэлх насны 400 хүүхдийг сувилалд хамруулна. Тодруулбал, хоол тэжээлийн хурц болон архаг дутагдлаас үүдэлтэй сульдаа, жингийн алдагдал, цус багадалт зэрэг суурь өвчтэй онцгой асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдийг зуны сувилалд хамруулж, шаардагдах зардлыг ОНХС-гаас санхүүжүүлэх юм. Энэ жил дээрх ажилд 29.5 сая төгрөг төсөвлөсөн байна.

Зорилтот бүлгийн болон суурь өвчлөлтэй хүүхдүүдийг зуны сувилалд хамруулах ажлыг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж, жил бүр 350-400 хүүхэд хамруулж байгаа.  Энэ жилийн хүүхдийн зуны сувиллын бүртгэл зургадугаар сарын 15-ны өдрөөс эхэлнэ.

Холбоотой мэдээ