Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-03-16 13:53:38

Төв /МОНЦАМЭ/ Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд оролцсон бөгөөд Монгол Улсын Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 016-р нэгтгэлийн байнгын байрлалд 2 өдөр болж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний тэргүүн байрт Сүхбаатарын болон байлдааны гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын маршал Х.Чойбалсангийн нэрэмжит зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, бригадын генерал Т.Лодойдамба захирагчтай, ахмад Б.Даваадорж тасгийн даргатай тасаг, дэд байрт Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, хурандаа Ц.Батсайхан захирагчтай, ахлах дэслэгч Ж.Баттулга тасгийн даргатай тасаг, гутгаар байрт Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Б.Амгаланбаатар удирдлагатай, ахлах дэслэгч Г.Тамир тасгийн даргатай тасаг, тусгай байрыг Алтан гадас одонт, хошууч генерал Самбуугийн нэрэмжит Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, хурандаа А.Бүрнээбаатар захирагчтай, ахлах дэслэгч Б.Цэнгэлсүрэн тасгийн даргатай тасаг тус тус эзэллээ.

 

Холбоотой мэдээ