Жавхлант фитнес төвд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-17 09:55:53

Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын тэргүүний Баян-Овоо сумынхан иргэдэд үйлчлэх фитнес төвийг нээж үнэ төлбөргүй иргэдээ хамруулж байна.

Тус сум 2020 онд Улсын тэргүүний сум болж түүний шагнал болох 100 сая төгрөгийнхөө 70 саяар Жавхлант фитнес төвийн барилгыг тохижуулжээ. Фитнесийн төвд байх ёстой бүх төрлийн тоног төхөөрөмж бий гэнэ. Сургуулийн сурагчид, бөхчүүд, төрийн албан хаагчид цагийн хуваарийн дагуу хичээллэж эхэлсэн байна.

Тоног төхөөрөмжийг Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, иргэдийн хандиваар тохижуулжээ. Эрүүл чийрэг Баян-Овоочууд болохын төлөө 8 настай балчраас 80 настай иргэд хичээллэх боломжийг тэд бүрдүүлсэн байна. Хэнтий аймгийн сумдаас анхдагч шинэ санаачилга гэдгийг удирдлагууд нь тодотгон хэлж байлаа.

Холбоотой мэдээ