Азийн соёлын наадам Рига хотод болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-07-27 11:52:42

РИГА. /Xinhua/. Ази тивийн соёлын наадам есдүгээр сарын 10-нд Латви улсын нийслэл Рига хот дахь Конгрессын ордонд болно гэж зохион байгуулагчид мэдэгдлээ.

Нэг өдөр үргэлжлэх уг наадмын үеэр БНХАУ, Энэтхэг, Япон, Таиланд зэрэг Азийн орнуудын соёлыг олон нийтэд танилцуулах юм.

Арга хэмжээний төгсгөлд амьд хөгжим, бүжгийн “Торгоны зам” гала тоглолт болох бөгөөд энэ тоглолт нь Хятадын ятга, Энэтхэгийн сарод, Ираны бөмбөр, бишгүүр зэрэг Дорно дахины эртний хөгжмийн зэмсгийг танилцуулна гэдгээрээ онцлогтой ажээ.

Торгоны зам нь Өрнө, Дорнын соёл, сэтгэлгээ, улс төр, эдийн засгийн орон зайг шингээсэн, тэмээн жингийн замаар сүлжилдсэн дэлхий ертөнц юм гэж наадмыг зохион байгуулагчид мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ