Төрийн цэргийн бодлогыг хаалттай хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс энэ оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор үргэлжлүүлэн хэлэлцэв.
Хуралдаанаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хурааж шийдвэрлэлээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын хаврын ээлжит чуулганы энэ оны 7 дугаар сарын 3-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед Ардчилсан намын бүлэг завсарлага авсан тул хэлэлцүүлгийг хойшлуулаад байсан юм.
Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ"-ний талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Сэтгэгдлүүд