Монголд “Зүүн хойд Азийн судалгааны төв”-ийг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-27 16:48:52

Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнг түшиглэн Зүүн хойд Азид болж өнгөрсөн нийгэм, түүхийн үйл явцыг судлах зорилго бүхий “Зүүн хойд  Азийн судалгааны төв”-ийг Монгол байгуулах болжээ.

Японы Хүмүүнлэгийн хүрээлэнгийн санаачилгаар байгуулж буй энэхүү төвийг энэ сарын 28-нд нээнэ. Судалгааны төвийг байгуулснаар манай эрдэмтэд эх орныхоо түүхийг бүс нутгийн  хэмжээнд судлах, хамтран ажиллах өргөн боломж нээгдэж байгаа юм. Тэр дундаа түүх, археологийн чиглэлээр хэрэгжүүлж буй олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломж нээгдэнэ.

Шинээр байгуулагдах төвийн үйл ажиллагаанд ШУА-ийн салбар бүрийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн багш, судлаачид оролцох боломжтой бөгөөд бүх үйл ажиллагааг Түүх, археологийн хүрээлэн удирдан зохион байгуулах юм.

Төвийн нээлтэд Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, профессор С.Чулуун, Японы Хүмүүнлэгийн үндэсний хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Нарифуми Тачимото, Японы Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Хоккайдо их сургуулийн профессор Акихиро Ивашита нар оролцох юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ