Суралцагчдын сурлагын амжилтыг дэмжих сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-03-28 10:55:04

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар Боловсролын үнэлгээний төвтэй хамтран аймгийн суралцагчдын сурлагын амжилтыг дэмжих сургалтыг гуравдугаар сарын 25, 26-нд зохион байгуулав. 

Сургалтад ЕБ-ын 28 сургуулийн 300 гаруй багш хамрагдаж, 12 дугаар ангийн 400 сурагчийг хамруулан таблетад суурилсан турших ЭЕШ, 9 дүгээр ангийн сурагчдаас түүврийн аргаар PISA турших шалгалтыг авлаа. 

Түүнчлэн энэхүү ажлын хүрээнд: 

-Үнэлгээний чиг хандлага

-2021 оны ОҮС, ЭЕШ-ын үр дүнд хийсэн шинжилгээ 

-Шалгуурт суурилсан даалгаврын боловсруулалт 

-Арга зүйн санаа боловсруулалт 

-ЭЕШ-ын үр дүнгийн анализ 

-Таблетад суурилсан PISA турших шалгалт гэсэн сэдвүүдээр сургалт, шалгалт сорилыг зохион байгуулсан байна. Говь-Алтай аймгаас боловсролыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхэд анхаарч хэд хэдэн томоохон зорилтуудыг дэвшүүлээд байгаа юм. Тухайлбал,

-Аймгийн төсвийн 30 орчим хувийг тус салбарт зарцуулах бөгөөд энэхүү ажлын хүрээнд:

-Бүх багш нар /830 багш/-ыг нөүтбүүкээр хангах - 1,6 тэрбум төгрөг

-Ахлах ангийн сурагчдыг таблетаар хангах - 630 сая

-Бүх сургуулийг цахим системээр холбох - 280 сая төгрөг зэрэг томоохон хөрөнгө оруулалтуудыг хийхээр зорин ажиллаж байна. 


Холбоотой мэдээ