Германд инфляцийн түвшин түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-03-31 15:05:48

БЕРЛИН. /Bloomberg/. ХБНГУ-ын инфляц 1990-ээд оны эхээр Зүүн болон Баруун Герман нэгдсэн цагаас хойших хамгийн өндөр түвшиндээ хүрсэн байна.


Эрчим хүчний зардал өндөр байгаа нь оршин суугчид болон бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байгаа аж. Энэ сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсч байгаа нь “Bloomberg агентлагийн урьдчилсан таамаг болох 6.8 хувиас өндөр байгаа юм.


Мөн өнгөрсөн лхагва гарагт Испанийн инфляцийн мэдээлэл хүлээгдэж байснаас өндөр буюу 10 орчим хувьд дөхсөн дүн гарчээ.


ОХУ, Украины дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдлын улмаас Европын үнийн хөдөлгөөнийг урьдчилан таамаглахад хүндрэлтэй байгааг дээрх тоо баримтууд харуулж байна.   

Холбоотой мэдээ