Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас батламж ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2022-04-05 12:46:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-аас 2021 оныг “Аюулгүй байдлын соёлын жил” болгон зарласан билээ.


“Аюулгүй байдлын соёлын жил”-ийн хүрээнд Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, Аюулгүй байдал хамгаалалтын албаны хамт олныг аюулгүй байдлын соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд амжилттай оролцсоныг дээрх байгууллагаас үнэлж буйгаа батламж бичигт илэрхийлжээ.


Батламж бичгийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Хуан Карлос Салазар, ACI-гийн зөвлөлийн дарга ноён Люис Феллипе дэ Оливеира нараас ирүүлсэн байна. 



Холбоотой мэдээ