Монголын хэрэглэгчид “E-mart"-ын үүдэнд шавж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-07-29 13:12:15

СӨҮЛ. /Koreaherald/. БНСУ-ын жижиглэн худалдааны “E-mart” дэлгүүр Монголын нийслэл Улаанбаатар хотод салбараа нээлээ. Тус дэлгүүр шууд борлуулалтын үйл ажиллагаа явуулалгүйгээр “Алтай” группын “SKY” худалдааны төвтэй гэрээ байгуулжээ.

7590 хав.дөр.метр талбай бүхий энэхүү худалдааны төв нь яг л солонгос хувилбарыг Улаанбаатарт авчирч, солонгос дэлгүүрийн соёлыг хэрэглэгчдэд түгээж байна гэж “E-mart”-ын удирдлага мэдэгдэв.

Албаны ёсны нээлт болдог өдрийн 15 цагийн үед уг дэлгүүрт 3500 үйлчлүүлэгч цугласан байсан бөгөөд дэлгүүр ачааллаа дийлээгүйн улмаас зургаан удаа хаалгаа барьсан байна. Харин урьдчилсан нээлтийн үеэр буюу 26, 27-нд 400 сая вон буюу 353 515 долларын борлуулалт хийсэн байна. Энэ нь анх тооцоолж байснаас гурав дахин их тоо юм.

БНСУ-ын 320 гаруй компанийн 12 мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Монголд худалдаална гэж тус компанийн эх сурвалж мэдэгдэв. Үүний зэрэгцээ хямдарсан бараа бүтээгдэхүүний гуравны нэг нь Солонгост үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ажээ.

Эх сурвалж хэлэхдээ, Улаанбаатар хот дахь “E-mart” дэлгүүрийн борлуулалт Солонгос дахь салбарынх шиг их биш ч гэсэн анх нээлтээ хийсэн гэхэд харьцангуй амжилттай байна. Энэ нь цаашид тэлнэ гэж найдаж байна гэжээ. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ