Өнгөрсөн 7 хоногт 1.2 тэрбум төгрөгийн арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-25 16:28:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаа болж, нийт 1.2 тэрбум төгрөгийн арилжаа хийвХувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 57 компанийн 2.5 сая ширхэг хувьцааг 820.6 сая төгрөгөөр арилжлаа. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжсан үнэт цаасууд:   




Багцын арилжаагаар 54,905 ширхэг нэгж эрхийг 301.9 сая төгрөгөөр арилжив.



Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 53 ширхэг бондыг 10.2 сая төгрөгөөр арилжлаа.     




Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 208,023 ширхэг нэгж эрхийг 154.1 сая төгрөгөөр арилжив.




Энэ оны 4 дүгээр сарын 22-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 5,118,858,033,827.67 төгрөг болсон бол ТОП-20 индекс 37,396.67 нэгж болж өмнөх 7 хоногоос -0.26 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ