”Номт Даншиг” багийн харваачид тэргүүн байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-27 09:52:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-24-нд Улаанбаатар хотод болсон үндэсний спортын төрөл, уламжлалт шагайн харвааны 32 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн ”Номт Даншиг” багийн харваачид тэргүүн байрт шалгарлаа.

Тус тэмцээнд 19 аймаг, есөн дүүргийн 156 багийн, 1248 харваач өрсөлдсөн байна. Харин Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд Төмөр Ерөө Гол” компанийн баг харваачид хүрэл медаль хүртэв.

”Номт Даншиг” багийн хувьд 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бол энэ онд дахин түрүүлснээр Монгол Улсын Хошой аварга баг болов.

Түүх сөхөхөд, Дорноговь аймгийн харваачид улсын аварга шалгаруулах тэмцээнээс  гурван түрүү хүртэж байжээ

Холбоотой мэдээ