Шилдэг тамирчнаар Б.Баасанхүү, Э.Мөнхжаргал нар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-27 21:20:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 45, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт хоёр өдөр үргэлжилж, өнөөдөр дуусав.

Тус тэмцээнийг Дундговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж, 22 багийн 200 орчим тамирчин 14 жинд хурд хүчээ сорин өрсөлдлөө.

2022 оны Улсын аварга шалгаруулах  Жүдо бөхийн тэмцээний Шилдэг эмэгтэй тамирчнаар "-48 кг"-ын жинд алтан медаль хүртсэн Хөвсгөл аймгийн тамирчин Б.Баасанхүү, Шилдэг эрэгтэй тамирчнаар "+100 кг"-д барилдаж, алтан медаль хүртсэн Сүлд спорт хорооны тамирчин Э.Мөнхжаргал нар тодорчээ.

Тэмцээний хоёр дахь өдөр 7 жинд өрсөлдсөн оролцогчдоос дараах тамирчид амжилт гарган алт, мөнгө, хүрэл медальтнаар тодорлоо. Үүнд:

·         Эмэгтэй "-70 кг"

Алт – Ц.Наранжаргал /Женко клуб/

Мөнгө – Ц.Энхчимэг /Хилчин спорт хороо/

Хүрэл – Ц.Мөнгөнтуяа /Монголын жүдо академи/

Хүрэл – М.Даваасүрэн /БЖА/

·         Эмэгтэй "-78 кг"

Алт – Б.Эрдэнэт-Од /Хилчин спорт хороо/

Мөнгө – Б.Ганзаяа /Женко клуб/

Хүрэл – Б.Ням-Эрдэнэ /Женко клуб/

Хүрэл – Б.Хонгорзул /Женко/

·         Эмэгтэй "+78 кг"

Алт – А.Адъяасүрэн /Алдар спорт хороо/

Мөнгө – Д.Номинзул /Алдар спорт хороо/

Хүрэл – М.Ууганжаргал /Монголын жүдо академи/

Хүрэл – С.Буянзаяа /Дундговь аймаг/

·         Эрэгтэй "-81 кг"

Алт – Б.Батболд /Хангарьд спорт хороо/

Мөнгө – Г.Болор-Очир /Женко клуб/

Хүрэл – Б.Алтансүх /Хурд клуб/

Хүрэл – Б.Эрдэнэбаяр /Хангарьд/

·         Эрэгтэй "-90 кг"

Алт – Н.Дагвасүрэн /Хангарьд спорт хороо/

Мөнгө – О.Ууганбаатар /Сүлд спорт хороо/

Хүрэл – Б.Бат-Эрдэнэ /Хилчин спорт хороо/

Хүрэл – Д.Мөнхбаяр /Женко клуб/

·         Эрэгтэй "-100 кг"

Алт – Б.Гончигсүрэн /Хилчин спорт хороо/

Мөнгө – О.Хангал /Алдар спорт хороо/

Хүрэл – Г.Алтанбагана /Алдар спорт хороо/

Хүрэл – Б.Гаажадамба /Женко клуб/

·         Эрэгтэй "+100 кг"

Алт – Э.Мөнхжаргал /Сүлд спорт хороо/

Мөнгө – С.Бат-Орших /Алдар спорт хороо/

Хүрэл – Д.Нямхүү /Хэнтий аймаг/

Хүрэл – Х.Цогтгэрэл /Алдар спорт хороо/ 

Холбоотой мэдээ