Такси үйлчилгээнд хүүхдийг 500 төгрөгөөр зорчуулахаар шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-29 14:36:34

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд хотын Захирагчийн ажлын албанаас "Хүүхдэд ээлтэй жолооч - 2022" үйл ажиллагааг энэ сард зохион байгуулж байна.

Дээрх ажлыг аймгийн ЗДТГ, Авто тээврийн төв, Цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж буй бөгөөд хот дотор зөвшөөрөлтэй такси үйлчилгээ эрхэлдэг "Хүлэг ган" ХХК, "Хүрд шанд" ХХК-ийн жолооч нартай уулзаж, ажлаа танилцуулан санал хүсэлтийг нь сонсов.

Сайншанд хотод таксигаар том хүн 1000 төгрөгөөр зорчиж буйг далимдуулан хүүхдэд мөн адил 1000 төгрөгөөр үйлчилж байгааг зогсоож, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс хот доторх такси үйлчилгээнд хүүхдийг 500 төгрөгөөр зорчуулахаар шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ