ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан иргэдтэй уулзана

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-02 06:15:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 2-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

10.00 цагт МҮЭХ-нд Уорли инженеринг ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлнэ. Утас: 99907026

11.00 цагт УБЕГ-т улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд тоон гарын үсэг олгох ажлын нээлт болно.

14.00 цагт Иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан иргэдтэй уулзана.

14.00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын "Улаанбаатар лиг" волейболын шигшээ тэмцээний нээлт болно. 

Холбоотой мэдээ