Ноолуур 100-110 мянган төгрөг байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-02 09:23:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Малчин лавлах-109” төвийн мэдээллээр ноолуурын үнэ дунджаар кг нь 100-110 мянган төгрөг байна.

  • Баруун аймагт кг нь 110-130 мянга,
  • Зүүн аймагт 120 мянга,
  • Төвийн бүсийн аймгуудад 110 мянга,
  • Говийн бүсэд 100 мянган төгрөгийн үнэтэй байна.


Ноолуурын үнэ түрүү 7 хоногоос 30-40 мянган төгрөгөөр буурчээ.




Өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад ямааны арьс 20.000 төгрөг, борлонгийн арьс 10.000 төгрөг, нэхий өлөнтэй 4500 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн шир 5000 төгрөг, адууны шир сүүлтэй 10.000 төгрөг, дэл кг нь 5000 төгрөг, сүүл ширхэг нь 8000 төгрөг, кг нь 12.000 төгрөг, цагаан шир 45.000 төгрөгийн тус бүр үнэтэй байна. Өнгөрсөн 7 хоногт нийслэлийн хүнсний “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад.

  • Ямааны мах бөөний үнээр 6500-7500 төгрөг, жижиглэнгээр 9000-9800 төгрөг,
  • Хонины мах бөөний үнээр 9000-11.000 төгрөг, жижиглэнгээр 11.500-12.000 төгрөг,
  • Үхрийн мах бөөнөөр 8000-12.000 төгрөг, жижиглэнгээр 13.500-15.000 төгрөгийн үнэтэй байв. 



Холбоотой мэдээ