Дани улс Киевт Элчин сайдын яамаа дахин нээлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КОПЕНГАГЕН. /Zaobao/. Данийн Гадаад хэргийн
яам даваа гарагт Украины нийслэл Киев хот дахь ЭСЯ-аа дахин нээж буйгаа
мэдэгдлээ.
Тус улсын Гадаад хэргийн
сайд Жеппе Кофод хэлэхдээ, “Бид өнөөдөр Данийн ЭСЯ-ыг дахин нээж байгаа нь Дани
улс Украины ард түмнийг дэмжиж байгаагийн маш тод илрэл болж байна” гэв.
Өнгөрсөн 2 дугаар сарын
24-ний өдөр ОХУ Украин руу довтолсны дараа Дани улс Киев дэх ЭСЯ-аа түр хаасан
юм.
Түүнчлэн АНУ, Франц, Их
Британи зэрэг хэд хэдэн улсууд ЭСЯ-аа Украины бусад хотуудаас Киевт буцаан
шилжүүлэх болсноо зарласан билээ.