“Qantas” дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэж эхэлнэ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-03 16:32:30

СИДНЕЙ. /AFP/. Австралийн агаарын тээврийн “Qantas” компани дэлхийн хамгийн урт, зогсолтгүйгээр үргэлжлэх арилжааны нислэгийг 2025 оны эцэс гэхэд үйлдэж эхэлнэ гэдгээ даваа гарагт мэдэгджээ.


Сидней-Лондоны чиглэлийн энэхүү нислэг 19 цаг үргэлжилнэ.


Тус компани нь таван жил төлөвлөсний эцэст Лондон, Нью-Йорк хотын чиглэлүүдэд үйлдэх “Project Sunrise” нислэгт ашиглах “Airbus A350-1000” загварын 12 нисэх онгоц худалдан авч байгаагаа мэдэгдсэн байна.


Сиднейгээс хөөрөх хамгийн урт зогсолтгүй нислэгийг 2025 оны эцсээс үйлдэж эхлэх бөгөөд дараагийн төлөвлөгөөнд Мельбурн багтаж байгаа талаар “Qantas” мэдээлжээ.


Мөн шинэ төрлийн нисэх онгоцнууд нь шинэ боломжийг нээж байгааг тус компанийн тэргүүн Алан Жойс онцолсныг мэдэгдэлд цохон тэмдэглэжээ. Тэрбээр үргэлжлүүлэн, “A350” нисэх онгоц, “Project Sunrise” төсөл нь Австралиас аль ч хотод ганцхан нислэгээр хүрэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгожээ.


Qantas” 2019 онд урт хугацаанд зогсолтгүйгээр үргэлжлэх судалгааны нислэгүүдийг хийсэн юм. Үүний хүрээнд туршилтаар үйлдсэн Лондон-Сиднейн чиглэлийн /17800 км/ нислэг 19 цаг 19 минут үргэлжилсэн билээ. 

Холбоотой мэдээ