Мухар олгойгоо авахуулсан эмэгтэйчүүд жирэмсэн болох магадлал өндөртэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.mn
2016-08-02 15:25:18

ЛОНДОН. /ВВС/. Бүйлсэн булчирхай эсвэл мухар олгойгоо авахуулсан эмэгтэйчүүд нөхөн үржихүйн тал дээр илүү эрүүл байдаг болохыг 15 жил хийсэн судалгаанд үндэслэн тогтоожээ.

Данди их сургуулийн эрдэмтэд 500 гаруй их британи эмэгтэйчүүдээс авсан мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.

Бүйлсэн булчирхай эсвэл мухар олгойгоо авахуулах нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд шууд нөлөөлөх эсвэл “зан төрхийн” хувьд өөрчлөлт ордог байж магадгүй гэж тэд үзжээ. Энэ ололт нь шинэ төрлийн эмчилгээг бий болгож магадгүй гэж шинжээчид үзэж байгаа боловч эмэгтэйчүүдийг шаардлагагүй бол бүйлсэн булчирхай эсвэл мухар олгойгоо авахуулах хэрэггүй гэдгийг зөвлөж байна.

Уг судалгаанд оролцсон эрдэмтдийн нэг Сэми Шими хэлэхдээ, “ихэнх эмч нар мухар олгойг авахуулах нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн зөвлөгөө өгдөг нь буруу юм".

"Хамгийн чухал нь бүйлсэн булчирхай, мухар олгой хоёрыг хоёуланг нь хамтад нь авч үзсэнээрээ энэ судалгаа онцлогтой бөгөөд дахин дахин үрэвссэн эрхтнийг биеэс гаргаснаар эмэгтэй хүний хувьд жирэмсэн болох магадлал нь нэмэгддэг болохыг энэ судалгаагаар тогтоосон гэж тэрбээр хэлсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ