ХБНГУ Швед, Финланд улсуудыг НАТО-д элсэхийг дэмжинэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-04 11:45:01

БЕРЛИН. /Reuters/. ХБНГУ-ын канцлер Олаф Шольц мягмар гарагт хэлэхдээ, “хэрвээ Швед, Финланд улсууд НАТО-д элсэхээр шийдсэн тохиолдолд “бидний дэмжлэгт найдаж болно” гэжээ.


Герман улсын Засгийн газар хоёр өдрийн турш хаалттай хуралдаж, Украины мөргөлдөөн түүний нөлөөллийн асуудал болон дэлхийн эдийн засгийн сорилтын эсрэг тус улс хэрхэн арга хэмжээ авах талаар хэлэлцсэн байна.


Уулзалтад Финландын Ерөнхий сайд Санна Марин, Шведийн Ерөнхий сайд Магдалена Андерссон нар уригджээ.


Финландын “Evening News сонин энэ сарын 1-ний орой Засгийн газрын нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, тус улс НАТО-д элсэх эсэхийг энэ сарын 12-ны өдөр шийднэ гэсэн байна.


Харин Шведийн Засгийн газрын эх сурвалжууд 4 дүгээр сарын 25-ны өдөр хэлэхдээ, Шведийн Засгийн газар НАТО-д элсэх өргөдлөө Финланд улстай хамт өгөх хүсэлтэй байгаа ба 5 дугаар сарын дундуур хүсэлтээ өгөх боломжтой гэж байв.


НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 4 дүгээр сарын 28-ны өдөр Европын парламентад үг хэлэхдээ, “Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргавал халуун дотноор хүлээн авч, батлах үйл явц маш хурдан байх болно” гэжээ.    

Холбоотой мэдээ