ӨНӨӨДӨР: Монголын цахилгаан машин угсрах анхны үйлдвэрийн нээлт болно

Монголын мэдээ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-06 06:14:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 6-нд болох үйл явдлын тойм:

7.00 цагт “Өглөөний гудамж”-ны 2022 оны нээлт болно.

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт МУБИС-ийн I байранд “Монгол уран бичлэгийн үзэсгэлэн-2022” болно.

10.00 цагт Биеийн тамир, спортын улсын хороонд “Энхийн гүйлт-2022” буухиа гүйлтийн хэвлэлийн хурал болно. Утас: 99061978, 88019574, 99179013

10.00 цагт МҮХАҮТ-д “Европын холбоонд бүртгүүлсэн Монголын анхны газар зүйн заалтын туршлагаас” уулзалт болно.

11.00 цагт Баянгол дүүргийн 96 дугаар сургуульд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр цэрэг татлагын ажлын явцтай танилцана.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд эсперанто хэлний хөгжилд Монгол Улсын төрийн байгууллагууд саад учруулж  байгаа талаар Дэлхийн хүүхдийн болон ахмадын академиас мэдээлнэ.

12.00 цагт “Мишээл Экспо” төвд “BARILGA EXPO 2022”-ын хүрээнд “Шинэ орон сууц, хаус дизайн” салбар үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 91000222, 91000200

12.00 цагт С.Зориг агсны хөшөөний дэргэд нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулах талаар мэдээлнэ.

16.00 цагт “Барс Моторс” компанийн байранд Монголын цахилгаан машин угсрах анхны үйлдвэрийн нээлт болно. Утас: 99115308


“Үндэсний мэдээллийн төв”-д

9.00 цагт Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд туслах сайн үйлсийн төсөлд нэгдэхээр ирсэн БНСУ-ын алдарт зураач И Юн Жон болон тус улсын дэлгэцийн урлагийн од Анупам Трипапти нар хэвлэлийн хурал хийнэ.

11.00 цагт “Ви Ай Пи авто мото клуб”-ээс “Авто мото фестиваль”-ийн талаар мэдээлнэ.

11.30 цагт “ХАС Монгол хөдөлгөөн”-өөс -Дорноговь аймгийн Мандах сумын нөхцөл байдал, вьетнам авто засварын газрууд, махны үнийн өсөлтийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

Холбоотой мэдээ