Цогтцэций өртөөнөөс БНХАУ-д 9.5 мянган тонн нүүрс гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-05-10 13:01:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нутгаас Говь-Сүмбэр аймаг хүртэлх Цогтцэций-Чойрын чиглэлийн нүүрсний тээвэр зогсож буй талаар тээврийн жолооч нар мэдэгдсэн. Тэгвэл бодит байдал дээр өөр байгааг ЗТХЯ-наас мэдээллээ. Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс энэ оны 3 дугаар сарын 31-нээс хойших хугацаанд Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр, 150 вагон, 9506.2 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгөөд байгааг тус яамнаас мэдээллээ.




Харин Чойр өртөөнд одоогийн байдлаар 620 мянга гаруй тонн нүүрс хуримтлагаад байгаа аж. Энэ нь Өмнөговь аймгаас буюу тодруулбал, Тавантолгойн бүлэг ордоос ачуулсан нүүрс аж. Хуримтлагдаад буй нүүрс нь нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж энэ талаар нутгийн иргэд болон удирдлага эсэргүүцэл илэрхийлсээр байгаа талаар ЗТХЯ-наас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ