ӨНӨӨДӨР: “Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэг” болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-12 06:18:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 12-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт ”Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн үр дүнгийн тайлан, “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг танилцуулна.

9.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд "Ажлын байр-2022" өдөрлөг болно.

11.00 цагт ХЗҮХ-ийн “Хуульчдын танхим”-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн ухааны доктор, Гавьяат багш Шарын Цогтоогийн “Монгол Улсын захиргааны эрх зүй: Ерөнхий, тусгай анги” номын нээлт болно. Утас: 98066116

11.00 цагт АН-ын төв байранд тус намын 4/11 хэвлэлийн хурал болно.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Нийгмийн даатгалын сангийн санхүүд маш ноцтой алдаа дутагдал гарч байгаа талаар иргэний нийгмийн байгууллагууд хэвлэлийн хурал хийнэ.

14.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд Монголын барилгын үндэсний ассоциацийн гишүүн компаниудын нэгдсэн чуулган болно. Утас: 80019000

14.00 цагт ГХЯ-нд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Улс төрийн зөвлөлдөх уулзалт болно.

16.00 цагт "Mongol art gallery"-гийн дөрөвдүгээр давхрын танхимд пастелаар зурдаг тэргүүлэх 15 зураачийн уран бүтээлийн "Пастел-2022" үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 77198080


Төрийн ордонд

9.00 цагт “Их жанжин Д.Сүхбаатар” танхимд "Өсвөрийн парламент" хөтөлбөрийн хаалт болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Сувилагчид ээлтэй Монгол” сувилахуйн үндэсний чуулган  болно.

12.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагчдад төрийн одон, медаль гардуулна.


МҮХАҮТ-д

8.30 цагт МҮХАҮТ-д тусгай хэрэгцээт иргэдийн боловсрол эзэмшихэд тулгарч буй асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох “Сурах эрх” зөвлөлдөх уулзалт болно.

15.00 цагт “Чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын хэлэлцүүлэг” болно.

Холбоотой мэдээ