Хаврын тариалалт эхэллээ

ОРОН НУТАГТ | Дорнод
167@montsame.mn
2022-05-13 13:26:26

Дорнод /МОНЦАМЭ/. Хаврын тариалалт эхэллээ. Аймгийн хэмжээнд энэ онд 26,4 мянган га-д үр тариа, 180 га-д төмс, 190 га-д хүнсний ногоо, 3,5 мянган га-д малын тэжээл, 3,2 мянган га-д тосны ургамал, 106 га-д жимс жимсгэнэ тариална. Нийт 33,5 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа бүрэн хангасан гэж ХХААГ-аас мэдээллээ.

Зүүн бүсийн газар нутгийн хувьд хүйтэнгүй хоног үргэлжлэх хугацаа харьцангуй урт, тав, зургаадугаар сард салхи ихтэй, анхны бороо хожуу ордгоороо төвийн бүсээс ялгаатай. Манай улсын тариаланд гурваас дөрвөн жил тутмын нэгээс хоёр жилд нь ган хуурайшил тохиолдож ургац алдах явдал ихэсч байгаа учир тариалангийн технологид заавал мөрдөх технологийн үйлдлийг цаг хугацаанд нь зөв мөрдөж ажиллавал  ургац авах боломж бүрэн бий аж.

Холбоотой мэдээ