ӨНӨӨДӨР: “Монголын инновацын 7 хоног”-ийн хэвлэлийн хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-16 06:13:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 16-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.

10.00 цагт Сүхбаатарын талбайд “Улаанбаатар кап 2022” сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ.

10.00 цагт "Шонхор тауэр"-ын гадна АН зориулалтын бус байр ашиглаж байгаа талаар иргэн Б.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийнэ. Утас 98121298.

11.00 цагт “Мэдээлэл, технологийн үндэсний парк”-т “Монголын инновацын 7 хоног”-ийн хэвлэлийн хурал болно.

11.00 цагт Баянгол дүүргийн Спорт хорооны хурлын танхимд тус дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Баянгол дүүргийн прокурор хамтран хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын явц, үйл ажиллагааг танилцуулах зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 91399149

11.00 цагт Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар иргэдтэй уулзана.

11.00 цагт "Blue Sky" зочид буудалд АН-ын Үндэсний бодлогын хорооны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна. Утас: 91000017

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын чөлөөт покер спортын холбооны шигшээ багийн тамирчид Дэлхийн покерын аварга шалгаруулах тэмцээнд оролцох талаараа мэдээлнэ.

12.00 цагт Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт Монголын Бүх ард түмний спортын XV наадмын Нийслэлийн бүсийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээний нээлт болно. Утас: 91915546, 96635753, 99285651


“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт иргэн Х.Бээжин цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

11.30 цагт “Вейп хэрэглэгчдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт "Номын соёлт ертөнц"  ТББ-аас Үндэсний номын баярыг 31 дэхь удаагаа зохион байгуулах талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ