Шанхай хот 6 дугаар сараас хязгаарлалтуудыг цуцлаж, хэвийн дэг журмыг бүрэн сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-16 13:45:29

ШАНХАЙ. /CCTV/. Шанхай хот коронавирусээс урьдчилан сэргийлэх, хянах дэглэмийг гурван үе шаттайгаар сулруулж, ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн аажмаар ердийн горимд шилжинэ.


Тодруулбал, тус хотын дэд дарга Зун Мин өнөөдөр өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Шанхай хот цар тахлаас урьдчилан сэргийлэх олон ажлуудыг хэрэгжүүлсний дүнд нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулан дэглэмийг гурван үе шаттайгаар бууруулна гэв.


Эхний үе шат нь өнөөдрөөс эхлэн энэ сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд шинээр гарч буй халдварын тохиолдлын тоог бууруулах, дахин халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хөл хорио тогтоосон бүсүүдийн тоог цөөрүүлж, шат дараатайгаар нээх зэрэг болно.


Хоёрдугаар үе шат бол ердийн дэглэмд шилжих үе шат бөгөөд энэ сарын 22-ноос 31-ний өдрийг хүртэлх хугацаанд халдварын тоог дахин бууруулж, хөл хорио тогтоосон бүс нутгуудын хүрээг хумих ажлууд хийгдэнэ.


Гурав дахь үе шат нь ирэх сарын 1-ний өдрөөс сарын дунд, сүүл үе хүртэл нийгмийн бүхий л үйл ажиллагааг аажмаар ердийн горид шилжүүлэх аж.


Мөн энэ сарын 22-ны өдрөөс хотын нийтийн тээврийн үйл ажиллагааг сэргээхээр төлөвлөж байна.      

Холбоотой мэдээ