Төгсөх ангийн сурагчид зөвлөх, гавьяат багш нарын бэлтгэсэн цахим хичээлд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-05-17 18:59:36
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Батлутын санаачилгаар Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулж “Эрдэнэтийн ирээдүй” цахим төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

Уг төслийг аймгийн ЗДТГ, “E-lab боловсролын академи” хамтран хэрэгжүүлж байна. “E-lab боловсролын академи” нь нийгмийн ухаан, математик, монгол хэл, хими, физик, англи хэл гэсэн зургаан хичээлийг зөвлөх болон гавьяат багш нараар заалгаж цахимд байршуулдаг юм. Нийт 520 цагийн хичээлийг сурагчид судлах юм. Хичээлийн бүх агуулга ЭЕШ-д бэлтгэхэд чиглэсэн.

Энэ жил Орхон аймагт 12 дугаар ангийг 1200 сурагч төгсөнө. Тэд бүгд цахим хөтөлбөрт хамрагдаж тусгай хөтөлбөрийн дагуу хичээлээ судална.

“E-lab боловсролын академи” нь өнгөрсөн онд Орхон аймгийн 23 сургуулийн 1146 сурагчдад зургаан хичээлээр 520 цагийн онлайн сургалт орсон ажээ. 

Холбоотой мэдээ