АНУ, БНСУ-ын төрийн тэргүүн нар цар тахалтай тэмцэхэд зориулж БНАСАУ-д үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-18 11:33:02

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин мягмар гарагт хэлэхдээ, тус улсын Ерөнхийлөгч Юн Сок Ёл, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден нар энэ сарын 21-ний өдөр хийх уулзалтын үеэр БНАСАУ-д цар тахалтай тэмцэхэд нь зориулж үзүүлэх тусламжийн талаар хэлэлцэж магадгүй гэв.


Тодруулбал, тэрбээр энэ сарын 13-ны өдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкентэй хийсэн видео хурлын үеэр талууд Умард Солонгосын цар тахлын тархалтын нөхцөл байдал болон тус улсад хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай талаар ярилцсан гэжээ.


Мөн тэрбээр хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтын сэдвийн талаар хэлэхдээ, Солонгосын хойгийн нөхцөл байдал, эдийн засгийн аюулгүй байдал, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт шинэ дэг журмыг хамтран байгуулах зэрэг сэдвээр хэлэлцэнэ гэж найдаж байна гэсэн байна.  

Холбоотой мэдээ