“Хутагтын хурд”-д зөвхөн Дорноговь аймгийн харьяат уяачдын морийг уралдуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-05-18 14:25:41

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд “Хутагтын хурд” хаврын бүсийн ээлжит хурдан морьдын уралдаан өнөөдөр болж байна.

“Хутагтын хурд” морин спорт, уяачдын  холбооноос зохион байгуулж байгаа уралдааны их насны морьдыг Иххэт сумын уяач Батжаргалын Баатарбаясгалангийн хонгор халзан морь магнайлсан бол Сайншанд сумын аймгийн алдарт уяач Отгонбаярын Саруулбаярын хээр аман хүзүүдэж, Дэлгэрэх сумын  сумын алдарт уяач Сүхбаатарын Ширчингийн хул айргийн гуравт, Иххэт сумын уяач Өвгөнхүүгийн Балчиндоржийн зээрд айргийн дөрөвт, Иххэт сумын Лхасүрэнгийн Энхбатын халиун айргийн тавд тус тус хурдаллаа.

Энэ удаагийн “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд зөвхөн Дорноговь аймгийн харьяат уяачийн морийг уралдуулахаар шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ