АНУ-д хүүхдүүдийн дунд шалтгаан тодорхойгүй цочмог гепатитын 180 тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-19 10:46:02

ВАШИНГТОН. /Xinhua/. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн шинэчилсэн мэдээллээр, лхагва гарагийн байдлаар тус улсын 36 муж, нутаг дэвсгэрт шалтгаан тодорхойгүй хүүхдийн цочмог гепатитын 180 тохиолдол бүртгэгдээд байна.


Энэ сарын 5-ны өдөр тус төвөөс уг өвчний 109 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн бол сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 71-ээр нэмэгджээ.


Мөн 2 дугаар сараас хойш нас баралт дахин бүртгэгдээгүй ба элэг шилжүүлэн суулгах шаардлагатай хүүхдийн тоо 15 хувьтай байсан бол 5 дугаар сарын 5-наас хойш 9 хувь болон буурсан байна.


Одоогийн байдлаар уг өвчний шалтгаан нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд өвдсөн хүүхдүүдийн тал орчим хувьд нь аденовирус илэрсэн.


Тус төв вирусний генийн дараалал болон бусад өвчнийг үүсгэх чадвар зэргийн талаар нарийвчилсан шинжилгээг хийж байна. 

Холбоотой мэдээ