Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 380 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-19 16:22:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог энэ сарын 1-нээс орон даяар зохион байгуулж байгаа.

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд Баян-Өлгий аймгийн хэмжээнд 17 хүртэлх насны 44321, 18-30 насны 23707, 31-46 насны 21030, 60-аас дээш насны 5966 иргэн хамрагдах тооцоо гарсан.

Өнөөдрийн байдлаар насанд хүрсэн нийт 380 хүн шинжилгээ өгч, оношоо тодруулжээ. Үүнээс 20 иргэн ходоодоо дурандуулж, 155 иргэн дүгнэлт гаргуулсан байна. Энэ үеэр 2 хүнээс ходоодны хавдрын урьдал үе илэрчээ.

Мөн сумдын Эрүүл мэндийн төв болон аймгийн төвийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 17 хүртэлх насны 455 хүүхэд үзлэг, шинжилгээнд ороод байгаа ажээ.

Холбоотой мэдээ