Уулын дугуйн 2022 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн төвд 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд болох тус тэмцээнийг Монголын дугуйн холбоо болон орон нутгийн спортын байгууллага, дугуйн холбоотой хамтран зохион байгуулна.
Энэ
оны Уулын дугуйн өсвөр үеийн УАШТ Баруун-Урт хотноо Сүхбаатар аймаг
байгуулагдсаны 80 жилийн ой болон Дугуйн дасгалжуулагч, гарамгай аялагч, спортын
мастер Ш.Энх-Амарын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой
юм байна.
УАШТ
нь Өсвөрийн эр, эм 8 насны ангиллаар эхний өдөр олимпын төрөл болох бартаат
замын Кросс каунтри төрөл, удаах өдөр Марафон төрлөөр тус тус хурд, хүч, ур
чадвараа сорин уралдах юм.