Сэтгүүлчид дата сэтгүүл зүйн сургалтад хамрагдлаа

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-24 13:31:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв нь АНУ-ын Virginia Commonwealth их сургуулийн профессор Жефф Саут (Jeff South)-ийг Монгол Улсад урьж, сэтгүүлчдэд дата сэтгүүл зүйн чиглэлээр анхан, дунд, ахисан түвшний богино хугацааны сургалтыг энэ сарын 19-21-нд зохион байгууллаа.


Профессор Жефф Саут сэтгүүлч мэргэжлээр 20 гаруй жил, мөн их сургуулиадад сэтгүүл зүйн чиглэлээр ч 20 гаруй жил багшилсан арвин туршлагатай юм. Тэрбээр цахим орчинд мэдээлэл олж авах, судлах, олж авсан датад анализ хийх, цэвэрлэх, мэдээллээ уншигчдад хэрхэн ойлгомжтой, сонирхолтой хүргэх талаар заасан юм. 


“Дата сэтгүүл зүй бол интернэтэд байгаа дата өгөгдлийг ашиглан сэтгүүл зүйг улам үр дүнтэй, хүчтэй болгох хэрэгсэл. Мөн өөрсдийн олж авсан өгөгдөл дээр ажиллаад дүн шинжилгээ хийх үйл явц гэдгийг профессор Жефф Саут онцолж байв.


Энэ удаагийн сургалтад МОНЦАМЭ агентлаг, MNBNTVTV98 C18 Ikon news, gogo.mn, Eduur news, iToim.mn, Mpress.mn, Mongolian economy, business.mn зэрэг хэвлэл мэдээллийн байгууллага, мөн Улсын Дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн гучаад сэтгүүлч хамрагдлаа. 




Холбоотой мэдээ