АНУ, Япон, Австрали, Энэтхэг улсууд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгахаа амлав

ДЭЛХИЙД | Улс төр
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-24 13:30:38

ТОКИО. /Reuters/. “Аюулгүй байдлыг дөрвөн талт хэлэлцээ”-нд оролцож буй орнуудын удирдагчид хэлэлцээний эхэнд АНУ, Япон, Австрали, Энэтхэг улсууд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг чөлөөтэй, нээлттэй байлгахын тулд хамтдаа зогсоно гэдгээ амлав.


Мөн эдгээр улсууд уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэнэ гэжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден, Японы Ерөнхий сайд Фумио Кишида, Австралийн Ерөнхий сайд Энтони Альбанезе, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар мягмар гарагт Токио хотод аюулгүй байдлын дөрвөн талт хэлэлцээний дээд хэмжээний уулзалтад оролцож байна.


Өнөөдөр мөн Ж.Байден, Нарендра Моди, Энтони Альбанезе, Фумио Кишида нар хоёр талын хэлэлцээ хийнэ.


Дөрвөн талт уулзалтын хэлэлцэх асуудалд Тайванийн асуудал албан ёсоор ороогүй ч дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх гол сэдвүүдийн нэг байх төлөвтэй байгаа талаар АНУ-ын албаны хүн мэдээлжээ.    

Холбоотой мэдээ