Сурагчид Олон улсын шатрын тэмцээнээс 11 медаль хүртэв

ОРОН НУТАГТ | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-24 16:22:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улсын Кос-Агач дүүрэгт болсон Олон улсын шатрын тэмцээнээс Баян-Өлгий аймгийн сурагчид 11 медаль хүртлээ.

Шатрын тэмцээнд 8-16 насны ангилалд ОХУ-ын болон Монгол Улсын 70 гаруй шатарчин оролцсон байна. Үүнээс:

8 насны хөвгүүдийн ангилалд: 

Б.Байбарыс - 1 дүгээр байр, алтан медаль;

8 насны охидын ангилалд: 

Д.Нурайым - 1 дүгээр байр, алтан медаль;

С.Айару - 2 дугаар байр, мөнгөн медаль;

10 насны хөвгүүдийн ангилалд:

Т.Султан - 1 дүгээр байр, алтан медаль;

А.Мухамед - 3 дугаар байр, хүрэл медаль;

Ж.Ахтилек - 4 дгээр байр;

10 насны охидын ангилалд:

Шинэзул - 2 дугаар байр, мөнгөн медаль;

14 насны хөвгүүдийн ангилалд:

А.Мехмет - 1 дүгээр байр, алтан медаль;

14 насны охидын ангилалд:

Т.Айым – 1 дүгээр байр, алтан медаль;

Т. Аймөлдир - 3 дугаар байр, хүрэл медаль;

16 насны хөвгүүдийн ангилалд:

Айдос - 2 дугаар байр, мөнгөн медаль;

16 насны охидын ангилалд:

Х.Ахбота - 2 дугаар байр, мөнгөн  медаль хүртсэн амжилт гаргалаа.    

Холбоотой мэдээ