“Амжилтын од” медалиар 61 хүүхэд шагнуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-05-26 17:24:36

Төв /МОНЦАМЭ/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сурлага, урлаг, спортын амжилт гаргасан хүүхдүүдэд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит “Амжилтын од” медаль гардуулдаг уламжлалтай.

Уг шагналаар Төв аймгийн 33500 гаруй хүүхэд багачуудаас сурлага, урлаг, спортоороо манлайлан суралцаж 2021-2022 оны хичээлийн жилд аймаг, улс, бүс, тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн сурагчдыг шагнажээ.  

Тус шагналыг 2019 оноос эхлэн гардуулсан бөгөөд энэ хугацаанд 327 сурагч шагнуулсан бөгөөд энэ жил 61 хүүхэд энэ шагналыг хүртжээ. 




Холбоотой мэдээ