“Amnesty International” цэргийн эргэлтийг төлөвлөсөн хүмүүсийн төлөө мөнгө цуглуулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА. /Anadolu/. “Amnesty International” байгууллагын Австрали дахь салбар долдугаар сарын 15-нд Туркт болсон цэргийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан хүмүүсийн эрхийг хамгаалахад зориулах мөнгөн хандив цуглуулах хүсэлтийг бусад гишүүн байгууллагууд руугаа илгээсэн байна.
Тус салбар бусад гишүүн байгууллагууд руу “төлбөрийн баримт” болон “Туркийн хүний эрхийн асуудал аюулд ороод байна” гэх нэртэй тэмдэглэл зэргийг илгээжээ.
Пүрэв гарагт цахим хуудсанд нийтэлсэн уг тэмдэглэлд, “Туркт хүний эрх зөрчигдөж байгаагийн зэрэгцээ “Фетхуллах” террорист байгууллагын гишүүд, цэргийн эргэлтийг төлөвлөсөн хүмүүс аюулд өртөөд байна гэж бичээд, тэдний зургийг хавсаргажээ.
Үүний зэрэгцээ уг тэмдэглэлд Турк болон тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг эрс шүүмжилсэн байна.
"Яг одоо та бүхний санхүүжилт нэн шаардлагатай байна. Нэг зоос ч багадахгүй. Та бүхний дуу хоолой, эрч хүч, хандиваар бид Туркийн Засгийн газрын хүний эрхийг зөрчсөн үйлдлийг шүүхийг олон улсын хамтын нийгэмлэгээс хүснэ. Мөн баривчилгааны үед цагдаа нарын үйлдэж байгаа хүчирхийллийг зогсоох болно. Туркийн ард иргэд, тэдний эрхийг бидэнтэй хамт хамгаалахыг та бүхнээс хүсч байна" гэж бичжээ.
Бид цэргийн эргэлтийг төлөвлөсөн хүмүүсийн эрхийг хамгаалахаар мөнгө цуглуулах аянг эхлүүлсэн гэж “Amnesty International” байгууллагын Австрали дахь салбарын ажилтан нэрээ нууцлан “Anadolu” агентлагт мэдээлсэн байна.
Д.Нямтулга